- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛТАНШИРЭЭ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ ЗХХАЭ №31. 2023.11.13

ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 12/01
Чулуунгишгэр
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2. Малын тоо толгойн албан татварыг тогтоосон хэмжээгээр хурааж, жил бүрийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж арга зүйгээр ханган зориулалтын дагуу дарцуулан ажиллахыг сумын Засаг дарга /Н.Бүрэнтэгш/-д үүрэг болгосугай.
3.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга /Н.Бүрэнтэгш/-д даалгасугай.
4.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Баярцэцэг/-т даалгасугай.
ДАРГА Б.ГАН-ОД

ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 16/01
Чулуунгишгэр
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 16 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Цаг үеийн байдал хүндэрч зуд болж малын хорогдол их байгаатай холбогдуулан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор сумын малчин болон мал бүхий өрхийн нэг малын тоо толгойд ноогдох албан татварын хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Захиргааны хэм хэмжээний актыг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга (Н.Бүрэнтэгш)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Баярцэцэг)-т үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 6463 дугаарт бүртгэлтэй байгаа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ГАН-ОД
Текст томруулах
A
A
A
