- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолын 12 дугаар хавсралт)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 396
ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2.Мөн тогтоолын 12 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны эд хөрөнгөд тооллого хийж, хаалтын баланс гаргах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг бүртгэх болон өр төлбөрийг барагдуулах, чиг үүрэг, орон тоо, шаардлагатай эд хөрөнгийг шилжүүлэх, улсын төсвөөс санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг дүгнэх талаар хуульд заасан арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны чиг үүрэг, үйл ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
