A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

1992 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 3/189

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хооронд хийгдэх төлбөр, гүйлгээнд бэлэн бус тооцооны хэлбэрийг өргөн ашиглах шаардлагад нийцүүлэн Тушаах нь:

1."Вексэлийн тухай дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтын ёсоор баталж, энэ оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхээр тогтоосугай.

2.Энгийн векселийн загварыг 2 дугаар хавсралтаар, шилжих векселийн загварыг 3 дугаар хавсралтаар баталсугай.

3.Векселийг батлагдсан загвараар хэвлүүлэх, түүнийг хэрэглэх аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд маягтыг худалдан борлуулах арга хэмжээ авахын хамт энэ дүрмийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мөнгөн тэмдэгт, Үнэт зүйлсийн газар, Мөнгө зээлийн бодлогын газарт даалгасугай.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.МОЛОМЖАМЦ