- Нүүр
- Эрх зүйн акт
- ХЭНТИЙ АЙМГИЙН ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ ЗХХАЭ №31. 2023.11.13
ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 09
Чингис хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Хэнтий аймгийн зохицуулах зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Хэнтий аймгийн Дархан сумын "Дархан сумын тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дархан сумын тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ийн дарга /Н.Ганбаатар/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Хэнтий аймгийн зохицуулах зөвлөлийн "Халаалтын нэгжийн үнийг тогтоох" тухай 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн дарга /Л.Батсайхан/-д даалгасугай.
ДАРГА Л.БАТСАЙХАН
ГИШҮҮН Д.ЭРХЭМБАЯР
ГИШҮҮН Т.ЖАНЧИВ
Текст томруулах
A
A
A