A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 12

Чингис хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Хэнтий аймгийн зохицуулах зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын "Монголросцветмет" ТӨҮГ-ын Бор-Өндөр УБҮ-ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Бор-Өндөр" УБҮ-ийн захирал /Б.Магсаржав/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Хэнтий аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоол, тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн дарга /Л.Батсайхан/-д даалгасугай.

ДАРГА Л.БАТСАЙХАН

ГИШҮҮН Д.ЭРХЭМБАЯР

ГИШҮҮН Т.ЖАНЧИВ