A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 395

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 51.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 5 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан ""Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийн төрөл, түүнийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-д доор дурдсан агуулгатай 50, 51 дэх заалт нэмсүгэй:

50.

"Харилцаа холбооны тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг

Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

51.

"Мэдээллийн технологийн тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг

Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

2.Мөн жагсаалтын 12 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

12.

"Онц холбоочин" хүндэт тэмдэг

Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ