A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 400

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 6.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 76 дугаар тогтоолын 2 дахь заалтад доор дурдсан агуулгатай "л" дэд заалт нэмсүгэй.

"л/ Зөрчлийн хэрэг бүртгэх алба."

2.Мөн тогтоолын 2 дахь заалтын "е" дэд заалтын "Санхүү, аж ахуйн алба" гэснийг "Санхүү, ар талын алба" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР