A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал, Сайдын тушаал
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох протез, ортопедийн жишиг үнэ батлах тухай ЗХХАЭ №32. 2023.11.24
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/143, А/376

Улаанбаатар хот

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох протез, ортопедийн жишиг үнэ батлах тухай

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох протез, ортопедийн жишиг үнийг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батжаргал/, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар /А.Өнөржаргал/-т, хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/507, А/112 дугаар хамтарсан тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД  Х.БУЛГАНТУЯА                                             ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД  С.ЧИНЗОРИГ