- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ОРХОН АЙМГИЙН ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ ЗХХАЭ №32. 2023.11.24

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар А/812
Баян-Өндөр сум
ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, 28.1.12 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/419 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг I, цахим тоглоомын газар, интернэт кафе болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний ажиллах цагийн хуваарийг II хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү захирамжийг Захиргааны ерөнхий хууль, журмын дагуу хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (М.Мөнхбаяр), үйл ажиллагаанд холбогдох хууль, стандартыг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өндөр сум (Б.Баасансүрэн), Жаргалант сум (Б.Зоригтбаяр), Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс (С.Даваадорж), Цагдаагийн газар (А.Лхагвадорж), Хүнс, хөдөө аж ахуйн газар (Ж.Бат-Өлзий), Стандарт, хэмжил зүйн хэлтэс (С.Чулуунбат), аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА С.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
