- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯННУУР СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ЗХХАЭ №32. 2023.11.24

БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XV ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 07
Баяннуур сум
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 заалтыг үндэслэн сумын ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит XV хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын ИТХ-ын 2019 оны "Газрын төлбөрийн бүс, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 11/08 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргэж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Батхуяг)-т даалгасугай.
ДАРГА А.АЛТАНЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
