A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар А/398

Улаанбаатар хот

Жагсаалтад нэмэлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын "Жагсаалт батлах тухай" 2023 оны А/233 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалт"-д дараах нэр, төрлийг нэмсүгэй.

"

Төрийн болон албаны нууцын шинжилгээ

73

Цахим болон цаасан суурьтай баримт, тэмдэг, дүрс, дохио, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, техникийн шийдэл, үйл ажиллагааны хэлбэрээр агуулж байгаа материаллаг зүйлс дэх мэдээлэл нь төрийн болон албаны нууцад хамаарах эсэхийг тогтоох шинжилгээ

"

2.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Б.ЭНХБАЯР