A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 21

Чингис хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Хэнтий аймгийн зохицуулах зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн Дадал сумын "Дадал илч" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дадал илч" ХХК-ийн захирал /Д.Бямбадорж/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Хэнтий аймгийн зохицуулах зөвлөлийн "Халаалтын нэгжийн үнийг тогтоох" тухай 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар, тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн дарга /Л.Батсайхан/-д даалгасугай.

ДАРГА Л.БАТСАЙХАН

ГИШҮҮН Д.ЭРХЭМБАЯР

ГИШҮҮН Т.ЖАНЧИВ