- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ДҮРЭМ, САН БҮРДҮҮЛЭХ, САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 364
Улаанбаатар хот
ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ДҮРЭМ, САН БҮРДҮҮЛЭХ, САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 28.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 211.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2024 оны 206, 207 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2024 оны 207 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцож, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган батлуулж, энэ тогтоолын 1-д заасан дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A