- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Чингисийн чулууны бичиг 800 жил, Дуутын хар чулууны бичээс 400 жил)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 394
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол бичиг, соёлын түүхэнд холбогдох "Чингисийн чулууны бичиг"-ийн 800 жил, Цогт хун тайжийн бичээс буюу "Дуутын хар чулууны бичээс"-ийн 400 жилийн ойг тус тус 2024 онд тэмдэглэсүгэй.
2.Ой тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ажиллахыг Соёлын сайд Ч.Номин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай.
3.Ой тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнг Засгийн газарт танилцуулахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
