A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ АЛТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр

Дугаар 64

Чихэртэй

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн, 9.2.2 дахь заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжилт 11 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд мөрдөгдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хурамжийн тарифийг 1-р хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан хураамжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураамжийг төсөвт төвлөрүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулж ажиллахыг сумын Засаг дарга А.Асет-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Татварын байцаагч Е.Делегат, Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Сакен нарт үүрэг болгосугай.

ДАРГА Ж.ШАЙЗАДА