- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 11 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/59 дүгээр зүйлийн 59.3.5 дахь заалт:
"59.3.5.өмнөх жилийн төлөвлөлт, зарцуулалт, үйл ажиллагааны үнэлгээ."
2/59 дүгээр зүйлийн 59.8, 59.9 дэх хэсэг:
"59.8.Энэ хуулийн 59.1.2-т заасан эх үүсвэрээс энэ хуулийн 59.3.5-д заасан итгэлцүүрээр хуваарилагдах хөрөнгийг сумын орон нутгийн хөгжлийн санд шууд хуваарилна.
59.9.Энэ хуулийн 59.7, 59.8-д заасны дагуу орлогын шилжүүлгийг тодорхойлсны дараа орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн үлдсэн хэсгийг энэ хуулийн 59.3.1, 59.3.2, 59.3.3-т заасан итгэлцүүрээр тодорхойлно."
3/60 дугаар зүйлийн 60.2.10 дахь заалт:
"60.2.10.энэ хуулийн 59.8-д заасан хуваарилалт."
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/59 дүгээр зүйлийн 59.2.2 дахь заалт:
"59.2.2.энэ хуулийн 59.8-д зааснаас бусад хэсгийн 60 хувийг дараах итгэлцүүрийг харгалзан хуваарилах:
59.2.2.1.хүн амын тоо;
59.2.2.2.нутаг дэвсгэрийн хэмжээ;
59.2.2.3.ашигт малтмал болон газрын тосны ашиглалтын талбайн хэмжээ."
2/59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэг:
"59.7.Энэ хуулийн 59.1.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 10 хувийг тухайн эх үүсвэрийн 20 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймагт тэнцүү хэмжээгээр, 20 хувийг тухайн эх үүсвэрийн 20 хүртэлх хувийг бүрдүүлэх аймагт бүрдүүлсэн хэмжээгээр нь хувь тэнцүүлж, мөн хуулийн 59.1.5-д заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 30 хувийг тухайн эх үүсвэрийн 1 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймагт тэнцүү хэмжээгээр тус тус хуваарилна."
3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсгийн "төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн" гэснийг "эрүүл мэнд, боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг байгууллагын" гэж, 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн "3.1.1, 3.1.2-т заасан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдөр, тэдгээртэй адилтгах аливаа өдөрлөг, ойн баярт" гэснийг "3.1.2-т заасан нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр, тэдгээртэй адилтгах аливаа өдөрлөгт" гэж, 59 дүгээр зүйлийн 59.2.3 дахь заалтын "заасан хувь хэмжээгээр" гэснийг "зааснаар" гэж, 60 дугаар зүйлийн 60.6 дахь хэсгийн "орлогын 50-аас доошгүй хувийг" гэснийг "орлогыг" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.3 дахь заалтын "хүн амын нягтрал, алслалт," гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
