A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 04/23

Мөрөн

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 заалт, 26 дүгээр зүйлийн 26.2 заалт, Эрчим Хүчний зохицуулах хорооны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал", 2017 оны 05 дугаар тогтоолоор баталсан "Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянах, шалгах журам", Хөвсгөл аймгийн Тариалан сумын "Тариалан Нийтийн ахуй Үйлчилгээний Төв" ХХК-ийн ирүүлсэн хүсэлт, Хөвсгөл эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тариалан Нийтийн ахуй Үйлчилгээний Төв "" ХХК-ийн халаалтын зуухны дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний тарифыг хавсралтад зааснаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Тариалан Нийтийн ахуй Үйлчилгээний Төв" ХХК-ийн захирал /Г.Болдоо/-д зөвшөөрсүгэй.

3.Шинээр мөрдөх тарифыг Захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдэн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Хөвсгөл Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөлийн 2017 оны 08 сарын 04-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зөвлөлийн орон тооны гишүүн /Ч.Баярсайхан/-д даалгасугай.

ДАРГА М.ХУЯГБААТАР

ГИШҮҮН Ч.БАЯРСАЙХАН

ГИШҮҮН Д.АЮУШЖАВ