A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 417

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Соёлын тухай хуулийн 32.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Бүгд Найрамдах Итали Улсад зохиогдсон "Венецийн олон улсын 80 дахь удаагийн кино наадам"-ын шилдэг эрэгтэй дүрийн төрөлд "Алтан арслан" Гранпри шагналт байрыг эзэлсэн жүжигчин Болд-Эрдэнийн Тэргэлд 65.0 (жаран таван) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.

2.Мөнгөн шагналд шаардагдах 65.0 (жаран таван) сая төгрөгийг 2023 оны батлагдсан төсвөөс гаргахыг Соёлын сайд Ч.Номинд зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН