- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ДУНДГОВЬ АЙМАГ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦЭГИЙН ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ЗХХАЭ №34. 2023.12.07

МОНГОЛ УЛС ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар А/628
Мандалговь
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦЭГИЙН ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн төвийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг 1 дүгээр, сумын төвийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Хууль, эрх зүйн хэлтэс (Л.Баярсайхан)-д, тухайн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Б.Мөнхбат), Хүнс, хөдөө аж ахуйн газар (Б.Мөнхжаргал), сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Сар бүрийн 01, 15-ны өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосугай.
4.Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эерэг дадал зуршлыг бий болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахыг нийт төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс (Л.Доржбат)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
