- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ДОРНОГОВЬ АЙМАГ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ЗХХАЭ №35. 2023.12.15

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар А/814
Сайншанд сум
ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.21 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.21 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.
2.Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эерэг дадал зуршлыг бий болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг нийт төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүл, хяналт, шалгалтын ажлыг тогтмол хийж, захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар (Б.Батзориг), Хүнс, хөдөө аж ахуйн газар (Ж.Наранболд), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Ч.Нандин-Эрдэнэ)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс (А.Амгаланзаяа)-т тус тус үүрэг болгосугай.
5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/282 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА О.БАТЖАРГАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр
Дугаар А/774
Сайншанд сум
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.21 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1.21 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг 1 дүгээр, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдрийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эерэг дадал зуршлыг бий болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг нийт төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүл, хяналт, шалгалтын ажлыг тогтмол хийж, захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар (Б.Батзориг), Хүнс, хөдөө аж ахуйн газар (Ж.Наранболд), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Ч.Нандин-Эрдэнэ)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс (Ц.Мөнх-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.
5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/814 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА О.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
