A

A

A

Бүлэг: 1979

Баян-өлгий аймаг Толбо сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын

Хуралдааны тогтоол

2023 оны 11дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 80

Хөх толгой

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XVII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Толбо сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар тус тус баталсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Засаг дарга /Н.Еркежан/, Тамгын газрын дарга /М.Хурмангазы/ нарт даалгаж, иргэд, олон нийтэд сурталчлах, хураамжийг батлагдсан хэмжээгээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, тайлагнаж ажиллахыг сумын Татварын байцаагч /О.Ахмарал/, Байгаль орчны байцаагч /Х.Бахытхан/, Байгаль хамгаалагч нарт үүрэг болгосугай.

3.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын нэгдсэн сангийн 5223- дугаарт бүртгэлтэй 2021 оны 20 дугаар тогтоол, 2023 оны 68,73 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.ӨМИРЗАХ