- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр
Дугаар А-201
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн А-36 дугаар тушаалаар баталсан "Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 4.8 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4.8. Энэ журмын 4.7.1-4.7.8 дэх заалтад тусгасан активыг үлдэгдлийг энэ журмын 4.4.1, 4.4.2, 4.4.5-т заасан тохируулгыг хийж тооцно."
2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай)-д даалгасугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
