A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 11 сарын 10 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 8.15 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"8.15.Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу уурхайн үйл ажиллагааны тасралтгүй, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хайгуул-олборлолтын ажлыг хамтад нь гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулахаар тендер зарлаж болно."

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5 дахь заалтын "7.6" гэсний дараа ", 8.15" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР