- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Аялал жуулчлалын үндэсний хороо)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 384
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Аялал жуулчлалын тухай хуулийн 20.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2025 оны 12 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хорооны дүрэм батлах тухай" Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 389 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
