- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 11 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 280 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 280.7 дахь хэсэг нэмсүгэй:
"280.7.Улаанбаатар хотоос бусад орон нутагт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид таван жил тутамд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно."
2 дугаар зүйл.Гаалийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн "ангиллын" гэснийг "ангилал болон Татварын ерөнхий хуулийн 33.4-т заасан журмын дагуу олгосон зураасан болон түүнтэй адилтгах" гэж, 138 дугаар зүйлийн 138.3 дахь хэсгийн "сонгон шалгаруулалтын" гэснийг "дуудлага худалдааны" гэж, 139 дүгээр зүйлийн 139.1.17 дахь заалтын "сонгон шалгаруулалтад" гэснийг "дуудлага худалдаанд" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйлийн Гаалийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, бусад нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
