- Нүүр
- Монгол Улсын хууль
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 11 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн "үндэслэн" гэсний дараа "татварын алба тооцож, төлбөл зохих албан татварыг" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"7.3.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн жилд төлбөл зохих албан татварыг татварын алба татвар төлөгчид цахимаар, эсхүл хуульд заасан бусад хэлбэрээр дараагийн татварын жилийн эхний улиралд багтаан мэдэгдэнэ.
7.4.Энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах, төлөх, татвар төлөгчтэй харилцах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална."
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
