A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 11 сарын 10 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 18.1.8, 18.1.9 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"18.1.8.газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааны журмыг батлах;

18.1.9.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах."

2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"23.2.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах эрх хэмжээтэй байна:

23.2.1.газрын талаарх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

23.2.2.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, батлуулах;

23.2.3.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон энэ хуулийн 25.1.4-т заасан төлөвлөгөөний төсөлд дүгнэлт өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;

23.2.4.улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх, тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

23.2.5.газрын нэгдмэл сангийн болон газрын тайланг жил бүр нэгтгэн Засгийн газарт танилцуулах;

23.2.6.энэ хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.4, 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.9, 16.1.12, 16.1.16-д заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох саналаа Засгийн газарт оруулах;

23.2.7.улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үйл ажиллагаанд хяналт тавих;

23.2.8.улсын хэмжээнд газрын кадастрын бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх;

23.2.9.газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрыг тогтоох болон нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх асуудлыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх;

23.2.10.газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох, эрхийг цуцлах, тэдгээрийн ажиллах журам, зааврыг батлан мөрдүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

23.2.11.Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах;

23.2.12.газрын биржийн үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах;

23.2.13.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг батлах;

23.2.14.газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих;

23.2.15.газрын талаарх хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох хуульд заасан эрх бүхий этгээдэд тавьж шийдвэрлүүлэх;

23.2.16.улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх;

23.2.17.газар зохион байгуулалт, газрын кадастрын судалгаа, шинжилгээний ажил эрхлэх;

23.2.18.энэ хуулийн 20.2.9-д заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шалгалт хийж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах;

23.2.19.газрын төлөв байдал, чанарыг тодорхойлох, үнэлгээ өгөх, чанарын өөрчлөлтийг улсын хэмжээнд хянан дүгнэх үүрэг бүхий хяналт шинжилгээ /мониторинг/-ний сүлжээ ажиллуулах;

23.2.20.газрын хууль тогтоомж, газар зохион байгуулалт, газрын кадастр, төлөв байдал, чанарын хянан баталгааны үйл ажиллагаанд төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;

23.2.21.газрын төлөв байдал, нөөц, чанарын өөрчлөлтийг тодорхойлох, газар эзэмшигч, ашиглагчийн бүртгэлийг эрхлэх зорилго бүхий газрын нэгдмэл сангийн мэдээллийн сан, сүлжээг орчин үеийн техник, технологид тулгуурлан бий болгох;

23.2.22.нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журмыг батлах;

23.2.23.төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газар дээр хууль бусаар барилга байгууламж баригдсан талаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол хураан авах ажлыг зохион байгуулах."

3 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 8.4 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.3, 58.6 дахь хэсгийн "төв" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР