- Нүүр
- Монгол Улсын хууль
- КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 11 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.2.8, 10.2.9 дэх заалт нэмсүгэй:
"10.2.8.бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх;
10.2.9.газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих;"
2 дугаар зүйл.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.8 дахь заалтын дугаарыг "10.2.10" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 91 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
