A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 11 сарын 10 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.5.10-5.5.14 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"5.5.10.геодези, зураг зүйн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

5.5.11.Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

5.5.12.геодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх;

5.5.13.олон улсын гэрээгээр геодези, зураг зүйн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

5.5.14.иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох."

2 дугаар зүйл.Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7.2, 5.7.3 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн "төв" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР