A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 11 сарын 10 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3.7 дахь заалтын "тамга /тэмдэг/" гэсний дараа ", эсхүл тоон гарын үсэг" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "олгоно." гэсний өмнөх "бичиг" гэснийг "бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр" гэж, 5.5 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "хугацаа 10 хоног" гэснийг "хугацаа ажлын 10 өдөр" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3.4, 3.6, 3.7 дахь заалтын "төв" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР