A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 431

Улаанбаатар хот

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН АЖИЛТНЫ ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Дипломат албаны тухай хуулийн 19.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгжийг хавсралт ёсоор шинэчлэн баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2024 оны 156 дугаар тогтоол, Засгийн газрын 2025 оны 29 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 306 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ