A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оныы 08 сарын 30 өдөр

Дугаар 322

Улаанбаатар хот

"ЭРҮҮЛ ШҮД" АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай" Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.2.31, 2.2.32 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Эрүүл шүд" арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-г 2023 оны 4 дүгээр улиралд багтаан баталж, 2024 оноос хэрэгжүүлэхээр тооцож ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай.

2.Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр "Шүд угаах цаг"-ийг бий болгон хэвшүүлж, эрүүл ахуйн шаардлага хангасан шүдээ угаах хэсэг бий болгох ажлыг үе шаттайгаар улс, орон нутгийн төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр тусгаж, холбогдох арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3."Эрүүл шүд" арга хэмжээний хүрээнд шүдний эмчилгээ, үйлчилгээг хөдөө орон нутаг, сумын түвшинд бий болгох боломжийг судалж, шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгасугай.

4."Эрүүл шүд" арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцож жил бүрийн төсвийн төсөлд үе шаттай тусган шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ