A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 434

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 51.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 5 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан ""Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийн төрөл, түүнийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-д доор дурдсан агуулгатай 52 дахь заалт нэмсүгэй:

52.

"Тэргүүний архивч" хүндэт тэмдэг

Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР