A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 437

Улаанбаатар хот

МАЗААЛАЙ БААВГАЙГ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТНААР ЗАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан "Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтан"-аар зарласугай.

2.Мазаалай баавгайг үндэсний болон олон улсын хэмжээнд таниулах хүрээнд холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ