A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 446

Улаанбаатар хот

ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУСГАЙ САЛБАРЫГ ӨРГӨТГӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 13.1.2, Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын аюулгүй байдлыг хангах, хамгаалалтыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарыг Дотоодын цэргийн анги болгон өргөтгөн зохион байгуулсугай.

2.Тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Цагдаагийн ерөнхий газар (Т.Сүхболд)-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР