- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛТАНШИРЭЭ СУМЫН СУУРИН МАЛ МАЛЛАГААНЫ БҮС ТОГТООХ ТУХАЙ ЗХХАЭ №36. 2023.12.22

ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 13/02
Чулуунгишгэр
СУУРИН МАЛ МАЛЛАГААНЫ БҮС ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4, 52.6. дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 13 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Алтанширээ сумын суурин мал маллагааны 1 дүгээр бүсийг Цагаан дэлийн 12-р хэсэг, 2 дугаар бүсийг сумын төвийн баруун байр, 3-р бүсийг гүн жалга байхаар тус тус тогтоосугай.
2.Сумын суурин мал маллагааны бүс тогтоосон байршилыг 1 дүгээр, мал маллагааны бүсэд мөрдөгдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай
3.Сумын төвд мал маллаж буй малчин өрхийг тогтоосон бүс нутагт шилжүүлж, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллахыг сумын Засаг дарга (Н.Бүрэнтэгш)-д үүрэг болгосугай.
4.Захиргааны хэм хэмжээний актыг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга (Н.Бүрэнтэгш)-д даалгасугай.
5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ГАН-ОД
Текст томруулах
A
A
A
