- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СУМЫН СУУРИН МАЛ МАЛЛАГААНЫ БҮСЭД МӨРДӨГДӨХ ЖУРАМ
Алтанширээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн
13/02 дугаар тогтоолын 02 дугаар хавсралт
СУМЫН СУУРИН МАЛ МАЛЛАГААНЫ БҮСЭД
МӨРДӨГДӨХ ЖУРАМ
1.1.Зорилго: Сумын төвд мал бэлчсэнээр нийтийн эзэмшлийн зам талбайг их хэмжээгээр бохирдуулах, ногоон байгууламжийг сүйтгэж, хайс эвдэх, байшин хорооллын оршин суугчдын хогийг тараах, малын гоц халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож байсан зэргээр сөрөг үр дагаврууд ихээр гарч иргэдийн цэвэр аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан иргэд оршин суугчдын дунд явуулсан санал асуулга, хэлэлцүүлгээс гарсан саналыг үндэслэн малтай өрхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон суурин мал маллагааны бүс нутагт нүүлгэн шилжүүлэхэд оршино.
1.2.Журмын хэрэгжилтийг сумын Засаг дарга удирдлага зохион байгуулалтаар хангаж, Засаг даргын Тамгын газар, Газрын даамал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасаг, Багийн Засаг дарга нар хариуцан гүйцэтгэнэ.
Хоёр.Засаг даргын Тамгын газрын хүлээх үүрэг
2.1.Нэг малчин өрхөд ногдох газрын хэмжээг 2000 м2 хүртэл байхаар тогтоож, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж газар эзэмшүүлэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах.
2.2.Бэлчээрийг усжуулах, хүн малын ундны усан хангамжийг сайжруулах талаар дэмжих.
2.3.Малын үүлдэр угсаа чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх талаар дэмжиж, төсөл хөтөлбөрт хамруулах.
2.4.Тэжээлийн ургамал тарих сургалтад хамруулж, тэжээлийн ургамал тарих, дарш хийж сурахад дэмжлэг үзүүлэх.
2.5.Суурин мал маллагааны бүсэд мал маллахыг цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ мэдээллийг хүргэх.
2.6.Мал оруулахыг хориглосон болон ногоон бүсийн тэмдэг тэмдэглэгээг бүс болгон дээр байршуулах.
Гурав.Сумын суурин мал маллагааны бүсэд суурьших
малчин өрхийн хүлээх үүрэг
3.1.Тогтоосон хугацаанд, заасан газарт малын хашаа хороог барьж тохижуулж суурьших.
3.2.Сумын төвийн ногоон бүсийн болон мал оруулахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээнээс дотогш малаа бэлчээхгүй байх.
3.3.Малын халдварт празиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал, амьтныг цаг тухайд нь бүрэн хамруулах.
3.4. Малын өтөг бууцыг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэж зөөж хаях.
3.5.Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой төрийн байгууллагаас гарсан шийдвэрийг биелүүлэх.
3.6.Сумын төвийн ундны усны 2 худагт мал услахгүй байх, ойролцоо мал бэлчээхгүй байх.
3.7.Суурин мал маллагааны бүсэд мал бэлчээхгүй байх
3.8.Малаа бэлчээх тохиолдолд малын эзэн өөрийн биеэр хариулгатайгаар суурин мал маллагааны бүсээс гаргаж, бэлчээрийн бүсэд бэлчээх
Текст томруулах
A
A
A