A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 13/05

Сэнж

МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ, ОТОР НҮҮДЭЛ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.8 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 48.2 дахь заалт, 49 дүгээр зүйлийн 49.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтуудыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Сумын Мал аж ахуйн салбарын бэлчээр ашиглалт, отор нүүдэл зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Дээрх тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Баярболд)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, дэд бүтэц, хөдөөгийн хөгжлийн хорооны ахлагч (М.Түмэнбаяр), Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Энхсайхан) нарт даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09/10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга (Г.Баярболд)-д даалгасугай.

ДАРГА С.БААТАРСҮРЭН