- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ДОРНОД АЙМГИЙН ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ ЗХХАЭ №36. 2023.12.22
ДОРНОД АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 11
Чойбалсан
ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 заалтуудыг тус тус үндэслэн Тэргүүн хараат ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Тэргүүн хараат ХХК-ийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг хавсралтаар баталсугай.
2.Дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2023 оны 12-р сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Тэргүүн хараат ХХК-ийн гүйцэтгэх захирал /Б.Долгормаа/-д даалгасугай.
3.Үнэ тарифын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн Ж.Энхээд даалгасугай.
ДАРГА Б.ЭНХБААТАР
ГИШҮҮН М.НЯМСҮРЭН
ГИШҮҮН Ж.ЭНХЭЭ
ДОРНОД АЙМАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр
Дугаар 09
Чойбалсан
ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 заалтуудыг тус тус үндэслэн Тэргүүн хараат ХХК--иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дорнод аймгийн Цагаан-овоо сумын Тэргүүн хараат ХХК-ийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг хавсралтаар баталсугай.
2.Дулааны эрчим хүчний үнэ тарифыг Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Тэргүүн хараат ХХК-ийн гүйцэтгэх захирал / Б.Долгормаа /-д даалгасугай.
3.Үнэ тарифын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн Ж.Энхээд даалгасугай.
4.Дорнод аймгийн ЭХЗЗ-ийн 2023-11-13 ны үнэ тариф тогтоох №11 тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Д.БАТБИЛЭГ
ГИШҮҮН Ж.ЭНХЭЭ
ГИШҮҮН Б.УРАНСҮХ
Текст томруулах
A
A
A