A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар А/386

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах журам"-ыг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэх ажлыг холбогдох хуульд заасан шаардлагын дагуу гүйцэтгэхийг Хууль, эрх зүйн хэлтэс (Г.Олонбаяр)-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газар (Б.Лхагвабаяр), аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар (Х.Чинтогтох)-д даалгасугай.

ДАРГА Т.НЯМ-ОЧИР