- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БҮРЭГХАНГАЙ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ЗХХАЭ №29. 2023.10.20

БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар XV/10
Дархан баг
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь заалт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит XV хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Булган аймгийн Бүрэгхангай сумын "Бэлчээр ашиглалтыг сайжруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Бэлчээр ашиглалтыг сайжруулах журмыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (М.Бадам)-д үүрэг болгосугай.
3.Уг журмыг Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх заалтад заасны дагуу хянуулж бүртгүүлэх асуудлыг зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (И.Ичинхорлоо), Хөдөө аж ахуйн тасгийн дарга (Д.Наранцацралт) нарт даалгасугай.
4.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөөгийн хөгжлийн хороо (С.Загас), Ажлын алба (И.Ичинхорлоо)-д тус тус үүрэг болгосугай
ДАРГА Ж.ОТГОНТУЯА
Текст томруулах
A
A
A
