A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 84

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн зэрэг зиндаа "ТӨ-IV"-ийн тусгай албан тушаалд "Авлигатай тэмцэх газрын дарга" гэсний дараа ", Сонгуулийн ерөнхий хорооны дарга" гэж, "ТӨ-VI"-ийн Захиргааны албан тушаалд "Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга" гэсний дараа ", Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга" гэж тус тус нэмсүгэй.

2."Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн зэрэг зиндаа "ТӨ-V"-ийн тусгай албан тушаалын "Сонгуулийн ерөнхий хорооны дарга" гэснийг "Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга" гэж өөрчилсүгэй.

3."Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн зэрэг зиндаа "ТӨ-VI"-ийн тусгай албан тушаалын ", Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга" гэснийг хассугай.

4.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР