- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 89
Төрийн ордон, Улаанбаатар хот
Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2024 онд гадаад, дотоод үнэт цаас гаргах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг болон Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т олгосугай.
2.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
