A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 90

Төрийн ордон, Улаанбаатар хот

Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т зөвшөөрсүгэй:

1/Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөгжлийн банкны 420 сая юанийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Чойбалсан Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх" төслийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт зориулж Монгол Улсын Хөгжлийн банканд 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргах;

2/газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөөц бүрдүүлэх нөхцөл үүссэн тохиолдолд эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор 2024 онд багтаан эргэн төлөх нөхцөлтэй хийгдэх зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргах.

2.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР