- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 95
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 80 дугаар тогтоолыг үндэслэн Хишгээгийн Нямбаатарыг Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулсан Төрийн болон орон нутгийн өмчит зарим компаниудын асуудлаарх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.
2.Төрийн болон орон нутгийн өмчит зарим компаниудын асуудлаарх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг нэмсүгэй.
3.Энэ тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
