- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2024 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2023 оны
99 дүгээр тогтоолын хавсралт
99 дүгээр тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР
2024 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
2024 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
1.Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд:
1.1.Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувь орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ.
1.2.Инфляцыг онилох мөнгөний бодлогын тогтолцоог бэхжүүлж, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, нөхцөлүүдийг сайжруулна.
1.3.Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнесийн зээлийг нэмэгдүүлэх, хэрэглээний зээлийн хэт өсөлтөөс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
1.4.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтална.
1.5.Макро-санхүүгийн харилцан нөлөөг харгалзан, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой оновчтой хослуулан хэрэгжүүлнэ.
1.6.Инфляцыг онилох мөнгөний бодлогын тогтолцоонд нийцтэй байдлаар Төв банкны олон нийттэй харилцах харилцааг боловсронгуй болгоно.
2.Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:
2.1.Гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, банкны салбарын тогтвортой өсөлтийг хангана.
2.2.Банкуудын зохистой засаглалыг сайжруулж, эрсдэлийн удирдлагыг оновчтой болгох хүрээнд банкны үйл ажиллагаанд учирч болзошгүй голлох эрсдэлийг дотооддоо үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ.
2.3.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.
2.4.Банкнаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг ангилах, ангилал дээшлүүлэх, түүний бүтцийг өөрчилж, дахин санхүүжүүлэх зохицуулалтыг эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчимд тулгуурлан уян хатан болгох ажлыг судлан шийдвэрлэнэ.
3.Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:
3.1.Хил дамнасан худалдааны цахим хөтөлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжиж, төлбөрийн системийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.Их өгөгдлийн хүрээнд ногоон, тогтвортой санхүүжилтийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийн хөгжлийг дэмжин ажиллана.
3.3.Тогтвортой хөгжлийн зорилтын таксономид органик хүнсний тариалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхой тусгаж, төрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй зээл, санхүүжилтийн хөтөлбөрүүдийн багцын тодорхой хэсгийг тухайн таксономитой уялдуулан ногоон, тогтвортой зээл гаргадаг болох чиглэлээр санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллана.
3.4.Олон нийтийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ.
3.5.Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлж, зээлийн мэдээллийн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
---о0о---
Текст томруулах
A
A
A