- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 101
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Гочоогийн Ганболдыг сонгосугай.
2.Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Бямбасүрэнгийн Энх-Амгаланг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Пүрэв-Очирын Анужинг, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэдэндамбын Цэрэнпунцагийг тус тус улируулан сонгосугай.
3.Улсын Их Хурлын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшинг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
4.Энэ тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
