- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 102
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Жаргалсайханы Хунанг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
