- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 106
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жигжидийн Батжаргалыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Балжиннямын Баярсайханыг тус тус сонгосугай.
2.Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Энхбаярын Батшугарыг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөрийг тус тус улируулан сонгосугай.
3.Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэгийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
4.Энэ тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
