- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 83
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын "Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын алба, Төв" хэсгийг "Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газар, Төв" гэж, "Тэргүүн түшмэл" ангиллын "АА-1" зэрэглэлийн "Ажлын албаны дарга" гэснийг "Мэдээллийн технологийн төвийн захирал" гэж, "АА-2" зэрэглэлийн "Мэдээллийн технологийн төвийн захирал" гэснийг "Газар, Төвийн дарга" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
